images

АХБ: Монгол улсын инфляц буурч, эдийн засаг хурдацтай өснө

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-27


   Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын дотоодын эрэлт их, экспортын өсөлт тогтвортой байгаа тул Азийн хөгжлийн банк (АХБ) бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өсгөж, инфляцын төсөөллөө буурууллаа. Тодруулбал, энэ сарын “Азийн хөгжлийн төлөв” тайланд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 5 хувь болгон өсгөж, инфляцын түвшнийг 2.8 хувь болгон бууруулж тооцсон байна. Азийн улсуудын дотроос Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь байхаар тооцсон нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын тооцооллоос нь 1.4 хувиар их байгаа юм. Түүнчлэн 2025 онд энэ өсөлт 6 хувьд хүрнэ хэмээн таамаглажээ. Үүнд нөлөөлөх гол шалтгаан нь уул уурхай юм. 2024 оны эхний хагаст эдийн засаг огцом өссөний шалтгаан нь нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 37.6 хувиар өссөн явдал аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.