“Бяцхан Будда” хүүхдэд зориулсан хөтөлбөр болно
Чихэнд чимэгтэй
2024-09-26
Бурхан шашны "Гүнчавжамбаалин" төвөөс хүүхдэд зориулан жил бүр зохион байгуулж ирсэн "Бяцхан Будда" хөтөлбөрийн энэ жилийнх удахгүй болох гэж байна. Энэ жилийн хөтөлбөрийн ёс зүйн сургаалыг Энэтхэгийн Балданбрайбун хийдийн Гоман дацангийн гэвш, лхаарамба Я.Агваанцүлтэм энэ сарын 28-ны 12 цагт хөтлөн явуулахаар болжээ. “Бяцхан Будда” хөтөлбөр нь хүүхэд багачуудад энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх, ёс зүйн сургаалыг таниулах зорилготой бөгөөд Бурхан багшийн дүрийг таниулах, бэлгэдэл, зүрхэн тарнийг заах гэх мэт хэд хэдэн сэдвээр хичээл ордог байна. "Гүнчавжамбаалин" нь Монголд Буддын шашныг дэлгэрүүлэх зорилгоор XIV Далай ламын хүсэлтээр байгуулсан шашин, хүмүүнлэгийн төв бөгөөд эрүүл мэнд, боловсролыг дэмжиж ядуурлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.