images

Монгол тулаанч АНУ-ын HFC холимог тулааны холбооны аварга болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-26


   Монголын тамирчин Ц.Чинзориг өчигдөр Америкийн HFC холимог тулааны холбооны сонирхогчийн ангиллын аварга боллоо. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат тэрбээр өмнө нь чөлөөт бөхийн тамирчин байсан бөгөөд “Алдар” спорт хороонд харьяалагддаг байхдаа “U23” хүртэлх насны чөлөөт бөхийн 70 кг жинд ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ оны нэгдүгээр сард УАШТ-ий аварга болжээ. Түүнчлэн 2021 онд АНУ-ын коллежийн чөлөөт бөхийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний NJAA дивизионы 64.1 кг-ын жинд Канзас мужийн "Northwest technical college" сургуулиас оролцож түрүүлсэн удаатай. Ц.Чинзориг энэ оноос холимог тулааны спортоор хичээллэж эхлээд өнгөрөгч сард АНУ-ын Сан Франциско хотноо “First Round Fights” холбоонд анхны тулаанаа хийж, улмаар эхний үед өрсөлдөгчөө цэвэр ялсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.