images

Сурагчид Гадаад харилцааны яаманд зочиллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-26


   Нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн 10 дугаар ангийн сурагчид өчигдөр Гадаад харилцааны яаманд зочиллоо. Тэд Гадаад харилцааны төв архивтай танилцаж, музей үзэхээс гадна Монгол улсын гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал болоод яамны үндсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл авчээ. Гадаад бодлого, зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгоход чиглэсэн “Нээлттэй Гадаад харилцааны яам” хэмээх энэхүү арга хэмжээ 2020 оноос эхлэлтэй бөгөөд ахлах ангийн сурагчид болон их сургуулиудын олон улсын харилцааны оюутнууд хамрагддаг. Мөн тус арга хэмжээг цаашид сурагчдад зориулан цуврал хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.