images

Канадын монгол сургуулиудын хичээл эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-26


   Канадын Оттава, Торонто хот дахь монгол сургуулиудын хичээлийн шинэ жил энэ сарын 21-ний өдөр эхэлжээ. Оттава хотын монгол сургууль “Сентенниал” дунд сургуульд байрлан Ж.Дагийжанчив багштайгаар 14 хүүхэдтэй хичээллэнэ. Тус сургуульд бага, дунд боловсролыг англи, монгол хэлээр олгодог байна. Харин Торонто хот дахь монгол сургууль энэ жил Торонто дүүргийн сургуулийн зөвлөлийн дэргэдэх “Жоржес Ваниер” дунд сургуульд байрлан Д.Сарантуяа багштайгаар нийт 25 хүүхэд хичээллэх юм. Дээрх сургуулиудад Оттава, Торонтод оршин сууж буй монгол хүүхдүүд төдийгүй канад болон бусад үндэстний хүүхэд монгол хэл, Монголын үндэсний түүх, соёл, уламжлалд суралцах боломжтой ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.