Богд хан ууланд камер байршуулж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-09-25
Богдхан уулын дархан цаазат газар харьяаны нутаг дэвсгэртээ, хөдөлгөөн мэдрэгчтэй камер байрлуулж эхэллээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтны нүүдлийн зам, хөдөлгөөнийг тогтоох, тэдгээрийн бэлчээрлэх талбайг хамгаалах болон бусад олон төрлийн тандалт судалгааг явуулах зорилгоор Хамгаалалтын захиргааны камер байршуулах ажлыг зохион байгуулжээ. Хяналтын камер нь байгаль хамгаалагчдын хяналт шалгалтыг ухаалаг системийн оролцоотой хийх, байгаль орчны эсрэг хууль бус үйлдэл гарахаас сэргийлэх, таслан зогсоох давуу талтай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.