Улаанбаатар: Сөүлийн гудамжид Өмнөд Солонгосын хаягийн системийг нэвтрүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-09-25
Улаанбаатар хот дахь Сөүл хотын нэрэмжит гудамжинд Өмнөд Солонгосын хаягийн системийг нэвтрүүллээ. Энэ талаар тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны сайд И Сан-Мин "Энэ нь гадаад оронд улсынхаа хаягийн системийг анх удаа нэвтрүүлж байгаа тохиолдол болж байна" хэмээн ярьжээ. Тус улс Монголын дижитал Засгийн газар болох зорилтыг дэмжиж хамтран ажиллахын сацуу хаягийн системийг орчин үеийн стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд тусалж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцахаар Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Сан-Мин энэ сарын 22-24-ний өдрүүдэд Монголд ирээд буцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.