images

"Дэлхийн сансрын долоо хоног" ирэх сард болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-25


   “Дэлхийн сансрын долоо хоног” арга хэмжээ ирэх сарын 4-нд “UG Аrena” цогцолборт болох гэж байна. Энэхүү өдөрлөгт зориулан 150 гаруй сайн дурын ажилтан хүүхэд багачуудад зориулан шинжлэх ухаан, сансар огторгуйн талаар мэдлэг мэдээлэл өгөхөөр ажиллана. Мөн хүүхдүүдийг нар сар, од дурандуулах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг бүрдүүлсэн орчныг үзүүлэх зэргээр хүүхэд, залуучуудад зориулсан туршилт, сургалт үнэгүй явуулна. Энэ арга хэмжээг 21 аймаг төдийгүй дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулах юм. Өнгөрсөн жил уг өдрийг дэлхийн 90 улс тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ онд 10 улсаар хүрээгээ тэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.