Байгалийн гэрэл зурагчдын олон улсын уралдаан болно
Чихэнд чимэгтэй
2024-09-24
Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс гэрэл зургийн олон улсын уралдааныг энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уралдааныг өнгөрөгч гуравдугаар сард зарлаж, бүтээлүүдийг аравдугаар сарын 15-ныг хүртэл www.photoawards.mn хаягаар хүлээж авч байгаа ажээ. Энэ хугацаанд гэрэл зурагчид уралдаандаа бэлтгэх, бүтээлээ сайжруулах боломжтой бөгөөд 2023 оны өвөл авсан зургаа илгээх ёстой. Гэрэл зурагчид уралдаанд үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтан, монгол ахуй, агаарын зураг гэсэн дөрвөн төрлөөр оролцох бөгөөд компьютерийн программаар засварлах болон эвлүүлж зүйхгүй байх шаардлагыг тавьж байна. Мөн залуу зурагчдыг дэмжих зорилгоор тэмцээнд оролцогчдоос авдаг хураамж төлбөрөөс 25-аас доош насны гэрэл зурагчдийг чөлөөлжээ. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд АНУ, Орос, Тайланд, Канад, Монгол, Финланд, Шведийн найман гэрэл зурагчин ажиллах бөгөөд нийт шагналын сан 50 сая төгрөг байна. Өнгөрсөн жилийн "Гран при" шагналтнаар "Адуучин" зургаараа гэрэл зурагчин Г.Ган-Өлзий шалгарч байсан бол тусгай байрт "Өвлийн оторчид нутаг буцав" зургаараа гэрэл зурагчин П.Баттулга шалгарч байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.