images

Москвад “Морин хуур” хүүхэлдэйн жүжиг тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-24


   ОХУ-ын Москва хотноо энэ сарын 20-25-ны өдрүүдэд олон улсын хүүхэлдэйн театрын “Исток” наадам болж буй. Тус наадамд Орос, Беларусь, Мексик, Монгол, Узбекистан улсын 10 театрын уран бүтээлчид оролцож байна. Манай улсаас Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Хөхөө Намжил" домгоос сэдэвлэсэн “Морин хуур” жүжгээр оролцож байгаа аж. Уг жүжгийн зохиолыг Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид болох Т.Энэрэл бичиж, Б.Даваасүрэн найруулжээ. Улмаар энэ сарын 13-наас эхлэн нээлтийн таван удаагийн тоглолтыг Москвагийн тайзнаа тоглосон байна. Нийт 60 минут үргэлжлэх уг жүжгийг 10-аас дээш насныхан үзэхэд тохиромжтой. Уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд голчлон залуус багтсан бөгөөд хүүхэлдэйн жүжгээ анх удаа олон улсын үзэгчдэд толилуулахаар ОХУ-ыг зорьсон нь энэ юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.