Монгол эмч нар Турк, Энэтхэгээс аутизмын оношилгоо, эмчилгээг судална
Чихэнд чимэгтэй
2024-09-23
Монгол эмч нар аутизм, нярайн зүрхний хэм алдалтийн эмчилгээний чиглэлээр энэ долоо хоногт Турк, Энэтхэгийг зорих гэж байна. Тэд тухайн улсуудад туршлага судалж, сургалтад хамрагдаж ирээд сурсан мэдсэнээ ажилдаа нэвтрүүлэх юм. Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжийн тэдгээр эмч нартай уулзаж, хариуцлагын гэрээ байгуулан юу сурч мэдэх ёстой талаар тодорхой чиглэл өгчээ. Мөн үүнтэй адил Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний оношилгоо эмчилгээг нутагшуулахаар эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 12 баг өндөр хөгжилтэй орнуудад энэ онд туршлага судлахаар явна. Эрүүл мэндийн яамнаас Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчин бий гэж тодорхойлсон юм. Иймд салбарын сайд нь өнгөрөгч наймдугаар сард дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг чадавхжуулахаар шийдвэрлэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.