Монголын аэробик гимнастикчид ДАШТ-д оролцоно
Чихэнд чимэгтэй
2024-09-23
Италийн Песора хотноо Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Өнөөдөр эхэлж, 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд Монголоос гимнастикийн 17 тамирчин, хоёр дасгалжуулагч, хоёр шүүгч, нэг эмчийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Манай тамирчид өнөөдөр Итали улсыг зорьсон бөгөөд нийт таван төрөлд өрсөлдөх ажээ. Энэ жил 18 дахь удаагаа болж буй уг тэмцээний өмнөхөн нь 19-22-ны өдрүүдэд өсвөр үе, залуусын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Манай улсаас ДАШТ-д оролцож байгаа гимнастикчдыг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн багш Г.Болортулга бэлтгэл сургуулилтыг нь удирдан дасгалжуулжээ. Мөн энэ удаагийн ДАШТ-ээс шалгарсан тамирчид 2025 онд Хятадын Чэндү хотод болох Дэлхийн наадамд оролцох эрхээ авна. Сонирхуулахад, Монголын аэробик гимнастикчид 2014, 2016, 2018 оны ДАШТ-д оролцож байв. Харин 2020, 2022 оны тэмцээнд оролцож чадаагүй бөгөөд хоёр удаа өнжсөний эцэст энэ удаагийн ДАШТ-ийг зорьж байгаа нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.