images

Б.Мөнхзаяа Хөххотын марафонд түрүүлж 60 мянган юаниар шагнуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-23


  БНХАУ-ын Өвөр Монголын Хөххотод өчигдөр болсон "Mengniu-2024" марафонд Монголын тамирчин Б.Мөнхзаяа 21 км зайд 1:16:38 цагаар түрүүллээ. Тэрбээр Монголын үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин бөгөөд энэ удаа хагас марафоны төрөлд уралдсан байна. Харин бүтэн марафоны 42.195 км зайд "Mongolian Elite Runners Club"-ийн мастер ангиллын тамирчин Г.Ганцэцэг 3:25:34 цагт бариандаа орж, 12 дугаар байранд шалгарчээ. Ингэснээр тэрбээр их зургаан марафоны нэг Бостоны марафонд оролцох шалгуурыг хангасан байна. Өвөр Монголын ардын Засгийн газар, Хөххотын спортын товчооны хамтран зохион байгуулсан энэ марафонд Б.Мөнхзаяа түрүүлснээр 60 мянган юанийн шагнал хүртжээ. Тус марафонд манай улсаас нийт дөрвөн гүйгч оролцсон байна. Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.