Хөхний сүүгээ дутуу төрсөн нярайд хандивлах боломжтой боллоо
Чихэнд чимэгтэй
2024-09-20
Нийслэлийн "Өргөө" амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт Монголын анхны хөхний сүүний "банк" байгуулагдлаа. Энэ нь хөхүүл эх болон хөхний сүү хандивлагчаас тусгай шалгуурын дагуу нөөц бүрдүүлэн, дутуу төрсөн болон эхийн сүүгээ хөхөх боломжгүй нярайд хэрэглүүлэх төсөл ажээ. Ингэснээр дутуу төрсөн нярайн дархлааг нэмэгдүүлэх, нийт эндэгдлийг бууруулахад чухал хувь нэмэртэйг эмч нар онцолсон байна. Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын хамтарсан "Нярайн эндэгдэл бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд санаачлан цаашид тогтвортой хэрэгжүүлэхээ олон нийтэд мэдэгдсэн байна. Эхийн хөхний сүү нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, дархлааны тогтолцоог хамгаалж, хэвийн өсөж хөгжих үндэс суурь болдог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.