images

Монгол хүүхдүүд мутай боксын ДАШТ-ээс хоёр медаль хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-20


   Олон улсын мутай боксын холбооны (IFMA) 2024 оны өсвөрийн ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчтай оролцож хоёр медаль хүртлээ. Тэмцээний 14-15 насны ангилалд өрсөлдсөн М.Бямбацогт 48 кг-ийн жинд мөнгөн медаль авчээ. Тэрбээр Тайланд, Казакстан, Австрали улсын боксчдыг буулган авч медалийн тавцанд зогссон байна. Мөн 16-17 насны ангилалд өрсөлдсөн С.Анужин 54 кг-ийн жинд хүрэл медаль хүртэв. Тайландын Бангкок хотноо найман өдрийн турш болсон уг тэмцээнд дэлхийн 95 орны 1000 гаруй тамирчин оролцжээ. Дашрамд дурдахад, мутай боксын спорт нь 2024 оны Парисын олимпод үзүүлэх төрлөөр орсон бөгөөд Олимпод ороход ойрхон байгаа юм. Олон улсын мутай боксын холбоо нь дэлхийн 100 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн, Олон улсын Олимпын хороо, Азийн Олимпын зөвлөлийн гишүүн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.