Б.Мөнх-Од сүмогийн доод зиндаанд анхны түрүүгээ авлаа
Чихэнд чимэгтэй
2024-09-20
Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башёд барилдсан 19 настай Госэйзан Б.Мөнх-Од анхны түрүүгээ авлаа. Тэрбээр энэ оны долоодугаар сард мэргэжлийн сүмод орсон бөгөөд жонокүчи зиндаанд анхны башёдоо барилдаж долоо даван түрүүлэв. Ингэснээр Госэйзан ирэх 11 дүгээр сарын башёд жонидан зиндаанд барилдах эрхтэй болж байна. Аки башёд манай сүмочдоос макүүчи зиндаанд Киришима Б.Лхагвасүрэн хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Тэрбээр арван даваа, хоёр унаатай яваа бол Японы Оносато 11 даваа, нэг унаатай барилдаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.