Дэлхийн хүмүүс 10 доллар тутмын нэгийг аялалд зарцуулж байна
Анд нөхдийн мэдээ
2024-09-19
“World Travel and Tourism Council” төрийн бус байгууллага 2024 оны дэлхийн аялал жуулчлалын тайланг танилцууллаа. Тус тайланд дурдсанаар 2024 онд дэлхийн хүмүүс 10 доллар тутмын нэгийг аялалд явах, зочид буудал, усан онгоц, нислэгийн тасалбар захиалахад зарцуулсан нь дээд амжилт болсон талаар мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөний аялалд зарцуулдаг мөнгө энэ жил хамгийн их болжээ. Мөн аялал жуулчлалын салбараас дэлхийн ДНБ-ий өсөлтөд оруулах хувь нэмэр шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа гэнэ. Энэ тухай тооцооллыг WTTC төрийн бус байгууллага гаргахдаа аялал жуулчлалын салбар энэ онд дэлхийн ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж 11.1 тэрбум долларт хүрнэ гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.