Монгол улсын зээлжих зэрэглэл сайжрав
Чихэнд чимэгтэй
2024-09-19
Америкийн "Fitch Ratings" агентлагаас Монгол улсын 2024 оны зээлжих зэрэглэл B+ ангилалд орсныг зарлалаа. Манай улс зээлжих зэрэглэлээ бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн бөгөөд сүүлийн 10 жилд анх удаа зэрэглэлээ сайжруулж “В+Тогтвортой” түвшинд хүргэсэн нь энэ юм. Зэрэглэл ахихад Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ, өрийн оновчтой зөв бодлого нөлөөлсөн хэмээн тайланд дурджээ. Тиймээс ч улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн байна. Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал болон геополитикийн мөргөлдөөний улмаас дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдээд байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.