Монгол улс цахим засаглалаар Азид 13 дугаарт жагсав
Чихэнд чимэгтэй
2024-09-19
НҮБ-аас “Цахим засгийн газрын судалгаа 2024” тайланг өчигдөр танилцууллаа. Дэлхийн улс орнуудын цахим засгийн газрын хөгжил буюу төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлж, үр дүнд хүрсэн эсэхийг дүгнэн жагсаадаг энэ судалгаанд манай улс 46 дугаарт оржээ. Энэ нь далайд гарцгүй 18 орноос Казахстан улсын дараа хоёрт, Зүүн Азийн бүсдээ Өмнөд Солонгос, Япон, Хятадын дараа дөрөвт орж буй өндөр үзүүлэлт болж байна. Харин Ази тивдээ 13 дугаарт жагсжээ. Улс орнуудын дижиталчлалын түвшнийг тогтооход дээрхээс гадна цахим судалгааны индекс, харилцаа холбооны дэд бүтцийн индекс, хүний нөөцийн индекс, цахим оролцооны индексийг хэмждэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.