images

Улаанбаатарт болсон ДАШТ-д Герман, АНУ-ын багууд аваргалав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-18


   Улаанбаатар хотноо энэ сарын 11-15-ны өдрүүдэд 3x3 сагсан бөмбөгийн залуучуудын ДАШТ-д болж, тив бүрээс нийт шилдэг 40 баг ирж өрсөлдлөө. Манай эмэгтэйчүүд хэсэгтээ Кенийн багийг хожиж Герман, Израиль, Польшийн багт ялагдсан бол эрэгтэйчүүд Бениний багийг хожиж, Хятад, Япон, Нидерландын багт хожигджээ. Харин дэлхийн аваргаар Германы эрэгтэйчүүдийн баг, АНУ-ын эмэгтэйчүүдийн баг тодорлоо. Харин дэд байранд Нидерландын эмэгтэйчүүд, АНУ-ын эрэгтэйчүүд тус тус шалгарчээ. Манай улс 2022 оны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий үеэр "FIBA 3×3 U23 Nations League 2023", "FIBA 3×3 Women’s Series Final 2023", "FIBA 3×3 U23 World Cup 2024" тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.