images

"Орчлон" сургууль Паралимпын тамирчиндаа 100 хувийн тэтгэлэг олгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-17


   Манай улсаас анх удаа Паралимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн тамирчин бол Х.Номуун билээ. Энэ жил 17 настай тэрбээр "Орчлон" олон улсын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Иймд түүнийг тус сургуулийн ерөнхий захирал Д.Батмөнх өчигдөр хүлээн авч уулзан гаргасан амжилтыг нь урамшуулж сургалтын төлбөрийн 100 хувь тэтгэлэг олгох батламж гардуулсан байна. Өнгөрөгч долоо хоногт Х.Номуун Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Паралимпын наадмын усанд сэлэлтийн 50 метрийн зайд өврөөр даллах төрөлд 47.77 секундэд барианд орсон амжилтаар долоодугаар байр, 100 метрт араар даллах төрөлд 1:55.58 минутын амжилтаар зургаадугаар байранд шалгарсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.