images

Ирэх онд цалин, тэтгэврийг зургаан хувиар нэмнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-17


   Засгийн газраас ирэх онд 226 мянган төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан зургаан хувиар нэмэхээр улсын төсөвт тусгажээ. Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний алба хаагчийн цалингийн доод хэмжээ 1.166.000 төгрөг болох бол сумын алба хаагчийн цалин 1.632.400 төгрөг болно. Харин аймгийн алба хаагчийн цалингийн доод хэмжээ 1.933.200 төгрөг байна. Мөн төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалингийн доод хэмжээ 954.000 төгрөг болох бөгөөд сумын алба хаагчдынх 1.335.600 төгрөг болж аймгийн алба хаагчдын цалин 1.144.800 болох ажээ. УИХ-аас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхээр заасан юм. Иймээс ирэх онд мөн 510 мянган иргэний тэтгэврийг зургаан хувиар тооцож нэмэгдүүлнэ. Ахмад настны тэтгэврийн дундаж өнөөдөр 826.2 мянган төгрөг байгаа бол уг нэмэгдлийн дүнд дунджаар 875.8 мянган төгрөг болох аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.