images

Б.Нарантуяа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-17


   Улаанбаатар хотноо энэ сарын 14-19-ний өдрүүдэд болж буй Снүүкер бильярдын Дэлхийн цомын тэмцээнд Б.Нарантуяа шөвгийн наймд шалгарлаа. Тус тэмцээнд 20 орны 76 тамирчин өрсөлдөж байгаагийн 16 нь монгол тамирчин юм. Тэмцээний хэсгийн шатанд эрэгтэйчүүдийг Пакистаны тамирчин тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийг Хонконгийн тамирчин манлайлжээ. Манай тамирчдаас шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа шалгараад байна. Хэсэгтээ гурав дараалан хожсон тэрбээр хасагдах шатанд таваар шалгарч, Хонконгийн тамирчинтай өрсөлдөх юм. Үргэлжлүүлээд энэ сарын 21-25-ны өдрүүдэд Снүүкер бильярдын ДАШТ Монголд болно. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.