“Нарантуул" захын ард байнгын цагдаагийн пост ажиллана
Чихэнд чимэгтэй
2024-09-17
Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” худалдааны төвөөс зүүн хойш гардаг гарцад байнгын цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ сарын 7-нд уг байршилд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан иргэдийн гомдлын дагуу хэв журмыг сахиулах, орчны нөхцөл байдлыг сайжруулах ажлыг холбогдох албаныханд даалгажээ. Иргэдийн хэлж заншсанаар "Мангасын ам" хэмээх тус газарт орон гэргүй иргэд архидан согтуурах, танхайрах, орчныг бохирдуулдаг байжээ. Мөн зүүн хойш гардаг энэ гарцаар явган хүний зорчих хөдөлгөөн автомашинтай хамт явдаг учраас түгжрэл ихтэй байдаг аж. Шинээр баригдсан цагдаагийн пост нь нэмэх болон хасах 50 хэмд дулаанаа бүрэн барьдаг зөөврийн сууц бөгөөд Нийслэлийн Засаг даргаас хөрөнгийг нь богино хугацаанд шийдвэрлэж өгчээ. Мөн Баянзүрх дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газраас архины хамааралтай 30 гаруй хүнийг Гачууртад эмчилгээнд хамруулсан бөгөөд цаашид ч ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.