Хятад: Агуйд кофе шоп нээнэ
Анд нөхдийн мэдээ
2024-09-17
Төв Хятадын Хэнань мужийн Луоянь уулын агуйд кофе шоп нээхээр болжээ. Тус агуйн өмнө нарийн гол урсах бөгөөд зөвхөн тойруу замаар л кофе шопт очих боломжтой аж. Энэ кофе шопийн эзэн Ү овогт ирэх аравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа ч хаяг нь алхагчдын нүдэнд өртөж цахим сүлжээнд тархсан байна. Улмаар цахим хэрэглэгчид шинэлэг санааг нь сайшааж байгаа ч аюулгүй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг сануулжээ. Харин энэ бизнесийг орон нутгийн захиргаа нь хүлээн зөвшөөрсөн ажээ. Өөрөөр хэлбэл, Ү овогт өнгөрөгч наймдугаар сард тус агуйг олж хараад тэнд үйл ажиллагаа эрхлэх боломж байна гэж үзээд орон нутгийнхаа захиргаанд мэдэгдэн дэмжлэг авч хүрээлэн буй орчныг нь сүйтгэхгүй байхаар барилгын ажил эхлүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.