images

Монголын гадаад худалдаа 13.6 хувиар өсөв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-17


   Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний найман сарын байдлаар 18.1 тэрбум доллар болсон нь жилийн өмнөхөөс 13.6 хувиар өссөн үзүүлэлт болохыг мэдээллээ. Энэ үзүүлэлтэд хүрэхэд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь томоохон нөлөө үзүүлсэн байна. Учир нь, өнгөрсөн хугацаанд манай улсын нийт экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байсан бөгөөд гол хувийг нь зэс, нүүрс эзэлж байгаа юм. Мөн манай улс нийт экспортынхоо 91.9 хувийг Хятадад нийлүүлсэн бол импортын барааныхаа 40.2 хувийг тус улсаас авчээ. Гэхдээ манай улс энэ онд 155 улстай олон улсын худалдаа хийсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.