images

Словакийн багт тоглож буй Г.Ганбаяр хожлын гоол орууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-17


   Европын мэргэжлийн хөлбөмбөгийн клубтэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин Г.Ганбаяр өчигдөр Словак улсын дээд лигийн тоглолтод хожлын гоол орууллаа. Тэрбээр тус улсын “Комарно” багт тоглодог бөгөөд өчигдөр “Банска Бийстрица” багтай хийсэн тоглолтод 2:2 онооны харьцаатай тэнцүү явж байхад багийнхаа гуравдахь гоолыг оруулжээ. Энэ нь түүний Европын орны мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лигт хийсэн анхны гоол болж байна. Тэрбээр 2016 онд Унгарын “Puskás Akadémia”, 2020 онд дэд лигийн “Aqvital FC Csákvár” багт тоглосон хөмбөмбөгчин бөгөөд тус улсын Пушкашийн хөлбөмбөгийн академийг төгссөн анхны монгол хүн болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.