images

Дэлхийн ур чадварын уралдаанд Монголоос хоёр хүн шагналт байранд шалгарав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-16


   Францын Лион хотод болж буй Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол улсаа төлөөлөн долоон хүн өрсөлдсөнөөс хоёр нь 700 онооны босгыг давж, шагналт байрт шалгарчээ. Тухайлбал, гагнуурын төрөлд Өмнөговийн политехник коллежийн Б.Чухал 704 оноотойгоор, CNC токарь төрөлд Барилгын политехник коллежийн А.Нямбаяр 701 оноотойгоор "Medallion for Excellence" шагналт байранд тус тус шалгарчээ. Мөн Б.Чухал гагнуурын төрөлд "Best of Nation" шагналын эзэн болов. Бусад таван оролцогч 700 оноонд маш ойрхон гүйцэтгэлтэйгээр тэмцээнээ өндөрлөсөн байна. Техник, технологийн политехник коллежийн суралцагч Г.Азбаяр тогоочдын төрөлд 696 оноо, Барилгын политехникийн коллежийн Ш.Мөнгөншагай сантехникийн төрөлд 690 оноо, Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн Н.Буд мужааны төрөлд 688 оноо, Барилгын политехник коллежийн Ш.Өсөхбаяр өрөг угсралтын төрөлд 685 оноо, Налайх дүүргийн Политехник коллежийн суралцагч Б.Хишигт цахилгааны төрөлд 684 оноо авчээ. Нийт 62 улсын 1400 тамирчин өрсөлдсөн энэ тэмцээнээс 26 орон медаль хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.