Дундговь: 512 дэмбээчний тэмцээнд малчин Ш.Мөнхдалай түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-09-16
Дундговь аймагт болсон “Дэмбээ манан” нээлттэй тэмцээнд 512 дэмбээчин оролцсоноос Сайнцагаан сумын малчин Ш.Мөнхдалай ес хожиж түрүүллээ. Улмаар түүнийг Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүү уяаны даагаараа байлж, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил мотоциклоор шагнажээ. Харин тэмцээний дэд байранд Дундговь аймгийн Дэрэн сумын иргэн Баасанжав шалгарсан бол шигшээ дөрөвт Баттөр, Готовдорж нар тус тус тунасан байна. Тэмцээнийг “ЭФЭС” групп ивээн тэтгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.