Өмнөговь аймагт мод үржүүлгийн таван газар байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-09-16
Өмнөговь аймаг жилд 500 мянган модны тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай, иж бүрэн тоног төхөөрөмжтэй мод үржүүлгийн газартай боллоо. “Оюу толгой" компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй “100 сая мод” хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд уг газрыг байгуулан, орон нутагт нь хүлээлгэн өгчээ. Энэ газрыг модны тарьц, суулгац бэлтгэхээс гадна орон нутгийн аж ахуйн нэгжүүд болон иргэдэд ойжуулалтын техникийн туслалцаа үзүүлж, цөлжилттэй тэмцэх, ойн санг нөхөн сэргээх зорилгоор ажиллуулах юм байна. “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд иж бүрэн тоног төхөөрөмжтэй, механикжсан мод үржүүлгийн газар арвыг байгуулахаар төлөвлөжээ. Улмаар тавыг нь зөвхөн Өмнөговь аймагт буюу Ханбогд, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд барина.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.