images

Будапешт: Монголын эмэгтэй шатарчид АНУ-ын багийг яллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-16


   Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй Дэлхийн шатрын 45 дахь удаагийн олимпиадад оролцож байгаа Монголын эмэгтэй шатарчид одоогийн байдлаар гуравдугаарт жагсаж байна. Тэд тавдугаар тойрогт АНУ-ын хүчтэй багтай таарсан ч 2:1 харьцаатайгаар хожсон юм. Түүнээс өмнө Гватемал улсын багийг 4:0, Монакогийн багийг 3:1,  Перугийн багийг 2:1, Испанийн багийг 2:1 онооны харьцаатайгаар тус тус ялсан билээ. Одоогоор эмэгтэй шатарчдыг Энэтхэг, Армени, манай улсын баг 10 оноотой тэргүүлж буй бол Польш, Гүржийн баг есөн оноотой араас нь нэхэж байна. Манай эмэгтэй шигшээ багийнхан зургаадугаар тойрогт Гүржийн багтай оноолт таарчээ. Энэ удаагийн олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд 181 баг өрсөлдөж байгаа юм. Харин Монголын эрэгтэй шатарчид зургаан оноотойгоор 53 дугаарт бичигдэж байна.

Гэрэл зургийг: FIDE.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.