images

Хиймэл оюун ухааны олимпиадаас монгол хүүхдүүд алт, хүрэл медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-16


   Саудын Арабын Рияд хотноо энэ сарын 8-12-ны хооронд болсон Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадаас монгол хүүхдүүд алт, хүрэл медаль авлаа. Энэ тэмцээнд 25 орны 90 сурагч оролцсон бөгөөд Н.Батсүх алт, Э.Тэнүүн хүрэл медаль хүртсэн байна. Тэд өнгөрөгч наймдугаар сард Болгарын Бургас хотноо болсон олимпиадад оролцож багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Э.Тэнүүн нь “Хобби” сургуулийн сурагч, Математикийн улсын олимпиадын хүрэл, Н.Батсүх нь “Оюунлаг” сургуулийн сурагч, Мэдээлэл зүйн улсын олимпиадын хүрэл медальтай аж. Рияд хотноо болсон тэмцээнд Монголоос Болгарт болсон тэмцээнд оролцсон баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Багийн бусад гишүүн болох Ч.Ирмүүн, Т.Энгүүн нар хүрэл медаль хүртэхэд нэг оноо дутсан байна. Манай багийг МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, Г.Амарсанаа нар бэлтгэж, багийн ахлагч, дэд ахлагчаар ажиллажээ. Уг тэмцээнийг Саудын Арабын Өгөгдөл, хиймэл оюун ухааны захиргаатай хамтран ЮНЕСКО-ийн Хиймэл оюун ухааны олон улсын судалгааны төв хамтран зохион байгуулсан юм. Сонирхуулахад, энэ олимпиадаас нийт найман хүүхэд алт, 16 сурагч мөнгө, 20 хүүхэд хүрэл медаль авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.