images

Улсын III эмнэлэг 70 жилийн ойгоо тэмдэглэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-13


   Улсын III эмнэлгийн 70 жилийн ойн баяр есдүгээр сарын 12-нд боллоо. Улмаар "Эрүүл мэндийн салбарын хөгжилд манлайлагч болох нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсанд Монгол, Япон, Солонгос, Тайвань, Филлипиний 18 илтгэгч оролцсон байна. Тус эмнэлгийн эмч нар монголчуудын нас баралтын голлох шалтгаан болдог зүрх судас, тархины өвчний эмчилгээнд сүүлийн 10 жилд нэвтрүүлсэн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга, аргачлалаа хурлын үеэр танилцуулжээ. Н.П Шаштины нэрэмжит III эмнэлэг 1954 оны есдүгээр сарын 12-нд Монгол улсын төв эмнэлгээс салан 98 ажилтантай, хоёр мэс заслын тасагтай байгуулагдаж өдгөө мянга гаруй ажилтантай болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.