images

Богино хугацааны сургалтаар багшлах эрх олгодог болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-13


   Гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн залуус богино хугацааны сургалтад хамрагдан, цэцэрлэг болон ЕБС-д багшлах боломжтой боллоо. Багшлах эрх олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Боловсролын яамнаас танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актад бүртгэснээр эцэслэн баталжээ. Ингэхдээ математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр их дээд сургуулиа 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй байх шаардлагатай. Мөн одоо их сургуулийн гурав, дөрөвдүгээр түвшинд 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа оюутнууд ч сургалтад хамрагдах боломжтой. Харин мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах сонирхолтой бол чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авна. Багшлах эрх олгох сургалтын багш нь журамд заасны дагуу арваас доошгүй жил боловсролын байгууллагад ажилласан туршлагатай байх ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.