Дэлхийн нүүдэлчдийн их наадмаас Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медаль авлаа
Чихэнд чимэгтэй
2024-09-13
Дэлхийн 79 орны 2700 орчим тамирчин өрсөлдөж буй Нүүдэлчдийн их наадмаас монгол эмэгтэй гурван өдөр дараалан медаль авлаа. Тодруулбал, Монголын багийн Ц.Батцэцэг киргиз алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг жинд өчигдөр хүрэл медаль хүртжээ. Мөн тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак күреш болон узбек кураш бөхийн төрөлд хүрэл медаль хүртээд байсан юм. Ц.Батцэцэг нь казак күреш, жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн их наадам өнөөдөр дуусах бөгөөд Монгол улсын баг дөрвөн мөнгө, есөн хүрэл медальтайгаар 79 орноос зургаадугаар байрт жагсаж байна. Тус наадамд оролцож буй орон орны тамирчид нүүдэлчдийн уламжлалт 21 спортын төрлөөр 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.