images

ИНЕГ: Ирэх өвөл олон улсын 4866 нислэг төлөвлөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-13


   Иргэний нисэхийн ерөнхий газар энэ сарын 11-ний өдөр хуралдаж ирэх өвлийн олон улс болон орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг баталлаа. Хурлаар гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн ирэх сарын 27-ноос 2025 оны гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 13 агаарын тээвэрлэгчийн 4866 олон улсын нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Энэ дунд шинээр Хо Ши Мин, Ордос, Санья, Хайнан, Прага чиглэлд өвлийн нислэгүүд нэмэгдсэн байна. Мөн энэ тоо 2019 оныхтой харьцуулахад 49.8 хувиар, 2023 оныхтой харьцуулахад 7.1 хувиар өсчээ. Харин МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөв.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.