Тэрбумтан Жаред Исаакмэн сансарт алхлаа
Анд нөхдийн мэдээ
2024-09-13
Илон Маскийн “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлгийн багийн хоёр гишүүн өчигдөр сансарт алхлаа. Энэ нь дэлхийн анхны хувийн компанийн хийсэн сансрын алхалт болж байгаа юм. Харин сансарт алхсан хоёр хүн нь 41 настай, тэрбумтан Жаред Исаакмэн, 30 настай “SpaceX” компанийн инженер Сара Гиллиз юм байна. “Crew Dragon” дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хоёр нь сансрын хөлөг дотроос тэр хоёрыг ажигласнаас гадна энэ алхалтыг компанийн вэбсайтаар шууд дамжуулжээ. Мөн энэ удаа сансарт алхсан хүмүүс мэргэжлийн сансрын нисгэгч бус хүмүүс гэдгээрээ анхдагч болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.