images

Өвөр Монголын Улаанбухын элсэнд эрчим хүчний хуримтлуурын станц барьж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-12


   Өвөр Монголын Улаанбухын элсэнд “Өвөр Монголын эрчим хүчний групп” компани Хятад улсад томоороо наймдугаарт жагсах хэмжээний шинэ эрчим хүчний хуримтлуурын станц барьж эхэллээ. Энэ станцыг 605000 кВт чадалтай байхаар төлөвлөн барьж байгаа бөгөөд Өвөр Монголын хамгийн том эрчим хүчний хуримтлуурын станцыг барих төсөл болж байгаа аж. Энэ нь тухайн бүс нутагтаа эдийн засгийн үр өгөөж ихийг өгөхөөс гадна цөлжилттэй тэмцэхэд туслах экологийн давуу талтай гэнэ. Энэ төслийг 295 сая долларын төсвөөр хийж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.