images

Киришима Б.Лхагвасүрэн дөрөв давлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-12


   Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башёд барилдаж буй 19 монгол сүмочоос хамгийн олон даваатай нь сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн болж байна. Тэрбээр эхний дөрвөн барилдаандаа дараалан давснаар дахин цол буурч гуравдугаар маэгашира болохоос сэргийлж чадлаа. Харин энэ башёд арваас дээш давбал оозэки цолоо буцааж авахад дөхөм болно. Мөн сүмогийн анхны башёдоо барилдаж буй Госейзан Б.Мөнх-Од гурав давжээ. Харин санданмэ зиндаа руу ахисан Сэйхакүхо Ө.Дэмиджамц нэг даваа, нэг унаатай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.