Монгол, Солонгосын далайн захиргаа хамтарна
Чихэнд чимэгтэй
2024-09-12
Монгол улсын Далайн захиргааны даргын түр орлогч Б.Сайнбаяр болон холбогдох албаныхан Өмнөд Солонгосын Далайн хэрэг, загас агнуурын яамнаас зохион байгуулж буй “Солонгосын Далайн долоо хоног” арга хэмжээнд оролцож байна. Энэ үеэр Өмнөд Солонгосын Далайн институттэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Ингэснээр талууд далайн эдийн засаг, усан замын тээвэр, загас агнуур, боомт, логистиктой холбоотой бодлого, стратеги боловсруулахад судалгаа хийх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтрах юм. Мөн боломжит төслүүдийг хэрэгжүүлэх, түүнд чиглэсэн техникийн туслалцаа үзүүлж хамтарч ажиллана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.