12 хар сүүлтэд байршил тогтоох хүзүүвч зүүнэ
Чихэнд чимэгтэй
2024-09-12
Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн байгаль хамгаалагчид хар сүүлт зээрд байршил тогтоох хүзүүвч зүүх ажлыг өчигдөр эхлүүлжээ. Ингэхдээ зургаан эр, зургаан эм зээрэнд байнгын нараар цэнэглэгддэг хүзүүвч зүүж, тархац байршлын мэдээллийг тогтмол хянахаар болсон байна. Цаашлаад тархац нутгийг нь судалж, нэн шаардлагатай мэдээллээр хангах ажлыг уг газрын Хамгаалалтын захиргаа, МУИС, Австри улсын Мал эмнэлэгийн их сургууль, Норвегийн Шинжлэх ухааны их сургууль, "Олон улсын тахь групп" төрийн бус байгууллага, Нюрнбергийн амьтны хүрээлэнтэй хамтран хийх ажээ. Өчигдрийн байдлаар гурван шарагчин, нэг ооно барьж хүзүүвчилжээ. Дунджаар 6-12 жил насалдаг энэ амьтны эрийг ооно, эмийг шарагчин, төлийг янзага гэдэг. Сонсгол нь маш сайн бөгөөд цагт 55-62 км туулж чаддаг ажээ. Мөн жилд 30 орчим тонн хорголоор говь цөлийн хөрсийг борддог онцлогтой гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.