images

Төрөөс Олимпын медальтнуудад орон сууц олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-12


   Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Парис-2024” зуны Олимп болон Паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдадаа орон сууц, оролцсон тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Тухайлбал, алтан медаль хүртсэн У.Сүрэнжавт дөрвөн өрөө, мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү, Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц өгөхөөр болов. Мөн У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар, Г.Болор-Эрдэнэд Сүхбаатарын одон, Б.Баасанхүүд Гавьяат тамирчин цол олгоно. Олимп, дэлхийн аваргын медальт тамирчдад сар бүр 500 мянгаас дөрвөн сая хүртэлх төгрөгийн тэтгэмж улсаас олгодог журамтай. Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, байгууллага санаачлагаараа тамирчдынхаа амжилтыг урамшуулж, мялаадаг билээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.