images

Нийслэлийн хамгийн том нүхэн гарцыг бямба гарагт нээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-11


  Улаанбаатар хотод өнгөрсөн оноос Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, "Нарантуул" захын дөрвөн замын уулзварт шинээр нүхэн гарц байгуулж байгаа билээ. Энэ дундаас хотын хэмжээнд хамгийн том гэгдэж буй Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээхээр болжээ. Уг нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулсан бөгөөд 160 метрийн урттай, таван метрийн өндөртэй юм. Тэгвэл удахгүй ашиглалтад орох гэж буй гарцаар хэрхэн зорчих зааврыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцууллаа. Харин 10.2 метр өргөн хос нүхэн гарцыг бүхэлд нь аравдугаар сард ашиглалтад оруулна. Шинэ нүхэн гарц бүрэн ашиглалтад орвол Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд төдийгүй Яармаг орчмын авто замын түгжрэл 8-16 хувиар буурна хэмээн тооцоолсон байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.