images

Дэлхийн нүүдэлчдийн их наадмаас монголчууд есөн медаль авав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-11


   Казахстан улсын нийслэл Астана хотноо болж буй Дэлхийн нүүдэлчдийн тав дахь удаагийн их наадамд Монголын 100 гаруй тамирчин оролцож байгаа билээ. Тэд наадмын гурав дахь өдрийн байдлаар гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. Ийнхүү медалийн чанараар 79 улсаас тавдугаарт жагсаж байгаа бол Казахстан 48, Узбекистан 24, Киргизстан 23, Орос 21 медальтайгаар манай урд оржээ. Мөн одоогоор 79 орны 26 нь медальтай, 53 нь медаль аваагүй байгаа аж.

   Монголоос Х.Цэвээн эрэгтэйчүүдийн 60 метрийн зайн уламжлалт сур харвааны тэмцээнээс хүрэл, морины нуруун дээрээс барилдах тэмцээний 60 кг-ын жинд Мыелис Наурызбыек хүрэл, 70 кг-д Еркинбыек Умиртай хүрэл, казах күреш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг жинд Т.Батцэцэг хүрэл, бөхийн барилдааны эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ц.Пүрэвсүрэн хүрэл, морьт харвааны тэмцээнд Н.Алтанхуяг мөнгөн медаль авчээ. Манай тамирчид уг наадмаас 2014 онд долоо, 2016 онд тав, 2018 онд 24, 2022 онд 10 медаль хүртсэн түүхтэй. Наадам ирэх баасан гарагт өндөрлөнө. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.