МАК компани 1000 гаруй хүн ажилд авна
Чихэнд чимэгтэй
2024-09-11
"Монголын алт" буюу МАК компани нь 1300 нээлттэй ажлын байр зарласныг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ. Тус компани 13-14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байх компанийнхаа төв оффист "Нээлттэй ажлын байрны өдөрлөг" зохион байгуулахаар товложээ. Энэ үеэр ажиллах хүсэлтэй иргэдээр анкет бөглүүлж, ярилцлага хийн шууд ажилд авах бөгөөд нарийн мэргэжил шаардагдахгүй аж. 1993 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай МАК компани нь өдгөө 4000 гаруй ажилтантайгаар уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, иргэний нисэхийн салбаруудад үйл ажиллагааа явуулж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.