Эрэг дээрээс хиймэл өгөөшөөр махчин загас барьж уралдав
Чихэнд чимэгтэй
2024-09-10
Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Хэрлэн голын эрэг дээрээс хиймэл өгөөшөөр махчин загас барих УАШТ боллоо. Тус тэмцээнд нийт 17 багийн загасчид өрсөлдөж, аваргаа шалгаруулжээ. Тэмцээн нийт хоёр үеийн турш явагдаж, хувийн дүнгээр тэргүүн байранд "Номадс" клубын Н.Чинбат, дэд байранд Б.Оюунболд, гуравдугаар байранд "Хүүк" клубын М.Баттулга нар орсон бол багийн дүнгээр тэргүүн байрыг "Номадс-1" баг, дэд байрыг "Хүүк-1" баг, гуравдугаар байрыг "Найзууд" баг тус тус эзэлжээ. УАШТ-д амжилттай оролцсон эдгээр тамирчдаас 2025 оны Эрэг дээрээс спиннингээр хулд загас барих ДАШТ-д оролцох багийг бүрдүүлнэ. Мөн энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд 2024 оны насанд хүрэгчдийн флай фишингийн УАШТ болох юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.