images

Уурхайн гүнд уран зургийн үзэсгэлэн дэлгэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-10


   "Оюу толгой" уурхайн 1256 метрийн гүнд ардын зураач, УГЗ Ш.Чимэддоржийн “Салхины хээ” үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэ үйл явдал нь соёл урлагийн түүхэнд шинэ хуудас нээж байгаа төдийгүй уурхайн ажилтнуудад эдгээр хосгүй бүтээлүүдийг дэргэдээсээ үзэх боломж юм. Үзэсгэлэн 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ардын зураач Чимэддоржийг “Морины Чимэддорж” гэдгээр нь урлагийнхан андахгүй бөгөөд 1991 онд Москва, Амстердам хотуудад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж, Ази, Европ, Америкийн олон хотуудад үзэсгэлэн зохион байгуулжээ. Тухайлбал, Венецийн Биеннальд болон Хонконгийн “Хан Арт” галерейн цуглуулгад 200 гаруй бүтээлээ байршуулж байсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.