images

АШУҮИС 24 цагаар ажиллах шинэ номын сантай болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-10


   Улаанбаатар хотын төв Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүүн хотхонд эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сангийн шинэ барилга ашиглалтад оржээ. Нийт дөрвөн давхар орчин үеийн тохижилттой уг барилгын талбай 3000 метр квадрат бөгөөд хоёр уншлагын том танхимтай, нэг дор 480 уншигч хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Мөн 100 мянга гаруй ном сурах бичгийн фондтойгоос гадна уншлагын танхимууд нь 24 цагаар ажиллах боломжтой ажээ. Иймээс дотроо амрах хэсэг, цайны өрөө, ариун цэврийн өрөө, хурлын танхим, мультмедиа өрөө, ном сэлбэн засах өрөө, гадаад номын уншлагын танхимд гадаад хэл суралцах өрөө, цахим номын сан, кофе шоп зэргийг цогцоор нь шийдсэн байна. Өмнө нь тус сургуулийн оюутнууд сургууль доторх танхимд сууж номын сангийн үйлчилгээ авдаг байсан бөгөөд тусдаа баригдсан шинэ номын санд оюутнууд, багш, резидэнтүүд, эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хийх ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.