Николь Кидман Венецийн кино наадмаас шагналаа гардан авч чадалгүй буцжээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-10
81 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн Холливүүдийн жүжигчин Николь Кидман шагналаа гардахаас өмнөхөн ээж нь өөд болсон тухай харамсалтай мэдээ ирж яаравчлан тайзыг орхин одсон байна. Тэрбээр уг кино наадмаас “Babygirl” киногоор шилдэг эмэгтэй дүрийн шагналын эзэн болжээ. Ёслолын үеэр түүний үлдээсэн зурвасыг найруулагч Халина Рэйн нийтэд уншиж сонсгосон бөгөөд Н.Кидман "Венецид ирснийхээ дараа хайртай ээжийгээ өөд болсныг дуулаад яаралтай буцах боллоо. Энэ тайзан дээр алдартай хүнээр дамжуулан та бүхэнд ээжийнхээ нэрийг дуулгаж байна” гэжээ. Үүний дараа жүжигчин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч түүний ээж Жанелл нас барсан нь үнэн болохыг баталж, “Н.Кидман ээжийгээ алдсандаа маш их эмзэглэж байгаа” гэсэн байна. Н.Кидман өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа ээждээ гүнээ хайртай гэдгээ олон дахин илэрхийлж, ээж нь загварлаг хувцсанд дуртай, түүний хувцаслалтад ихэд анхаардаг тухай өгүүлж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.