images

“Харбин” кино Торонтогийн кино наадмын дэлгэцнээ гарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-10


   Өмнөд Солонгосын тагнуулын сэдэвт "Harbin” түүхэн кино энэ сарын 6-15-ны өдрүүдэд болж буй 49 дэх удаагийн Торонтогийн олон улсын кино наадамд нээлтээ хийлээ. Тус киноны зарим зураг авалтыг 2022 оны 11 дүгээр сард Монголд ирж Өмнөговь аймагт хийсэн бөгөөд анх удаа дэлгэцнээ гарч олны хүртээл болж байгаа нь энэ юм. Кино найруулагч Ү Мин Хогийн ээлжит бүтээл болох “Harbin” киноны үйл явдал 1909 оны Хятадын Харбин хотод өрнөдөг. Киноны гол дүр нь Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Жунгён (1879-1910) бөгөөд энэ дүрийг жүжигчин Хён Бин бүтээсэн юм. Сонирхуулахад, энэ киноны зургийг Өмнөд Солонгос, Монгол, Латви гэсэн гурван улсад авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.